Ардчиллаас фашист дэглэмд шилжиж байна

АНУ-ын Сенатын төлөөлөгчдийн танхимын гишvvн Рон Пол “Америкийн удирд­лага ардчилсан зарчмуудаас ухарч, аажмаар фашист сис­темийг бvрдvvлж байна.Тэд фашизмын зарчмуудыг хvлээн авч байгаагаас удахгvй манай эх орныг том бизнесмэнvvд Засгийн газартай хамтран удирдах нь. Манайд иргэдийн эрхийг зөрчдөг, дарангуйллын дэг­лэм тогтож магадгvй” хэмээн мэдэгдлээ.

Рон Пол АНУ-ын Ерөн­хийлөгчийн сонгуульд нэрээ дэвшvvлэхээр нам дотроо анхан шатны сунгаанд оролцож байгаа юм. Тэрбээр дээрх мэдэгдлийг Миссури мужид өөрийн дэмжигчдийн өмнө цуглаан дээр хийжээ. Гэхдээ одоогоор Рон Пол биш харин Рик Санторум, Митт Ромни нар энэ сунгаанд тэргvvлэх магадлалтай байна.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих