М.Уранцэцэг: Гиннесийн рекорд эзэмшиж буйгаа мэдээгүй байсан

-992067526353350928_900_x_559

  • Дэлхийн цуврал тэмцээнүүдээс нийт 35 медаль хүртсэн 


МУГТ М.Уранцэцэг Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ “Хамгийн олон медаль хүртсэн тамирчин” хэмээн бүртгэгджээ. Тэрбээр дэлхийн цуврал тэмцээнүүдэд сүүлийн есөн жил тасралтгүй амжилттай оролцож, 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн хооронд 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл буюу нийт 35 медаль хүртсэн байна. Түүний хувьд олимпоос бусад дэлхийн чансааны бүх л тэмцээнээс медаль хүртсэн бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс иж бүрэн медаль хүртсэн анхны тамирчин юм. М.Уранцэцэгтэй холбогдож сэтгэгдлийг нь сонслоо. 

-Танд баяр хүргэе. Гиннесийн номонд бүртгэгдсэнээ хэзээ мэдсэн бэ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа, би энэ талаар саяхан мэдсэн. Уг нь өнгөрсөн дөрвөн сард бүртгэгдсэн юм билээ. Сэтгэл маш өндөр байна.

-Гиннест бүртгэгдсэнийг гэрчлэх батламж олгох уу. Тамирчдын зүгээс ямар нэг үүрэг оролцоо бий юу?

-Миний зүгээс ямар нэг үүрэг оролцоо байгаагүй. Тасралтгүй, тогтвортой амжилт гаргасан маань Гиннест бүртгэгдэх үндэс болсон. Батламж олгох талаар мэдээлэл ирээгүй байна.

-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?

- Хоёрдугаар сарын эхээр Парисын Их дуулгад оролцоно. Бэлтгэлээ Австрид базаана.

Т.Намуунболор

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих