Замын түгжрэлд 250 сая ам.доллар зарцуулах нь

Азийн хөгжлийн банкны «Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр»-ийн тээвэр хариуцсан захирал Тиррел Дукан нийслэлийн төв хэс­гийн авто замын түгжрэлийг арилгах, нийтийн тээврийн хөдөлгөөнийг шинэ түвшинд гаргах үе шаттай арга хэмжээ боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзахдаа танилцуулсан байна.

Уг хөтөлбөр төсөлд нийт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тооцож буйгаас 250 сая ам.долларыг дээрх ажилд зарцуулах аж.

Ирэх жилээс хэрэгжүүлэх энэ төслийн явцад нийслэлийн орон сууцны хороолол, худал­даа, худалдаа бизнесийн төвүүд хамрагдах магадлалтай тул тэд­нээс дэмжлэг авахад туслалцаа үзүүлэхийг ноён Дуклан УИХ-ын даргаас хүрчээ.

С.Амар

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих