Замын түгжрэлд 250 сая ам.доллар зарцуулах нь
Азийн хөгжлийн банкны «Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр»-ийн тээвэр хариуцсан захирал Тиррел Дукан нийслэлийн төв хэсгийн авто замын түгжрэлийг арилгах, нийтийн тээврийн хөдөлгөөнийг шинэ түвшинд гаргах үе шаттай арга хэмжээ боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзахдаа танилцуулсан байна.
Уг хөтөлбөр төсөлд нийт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тооцож буйгаас 250 сая ам.долларыг дээрх ажилд зарцуулах аж.
Ирэх жилээс хэрэгжүүлэх энэ төслийн явцад нийслэлийн орон сууцны хороолол, худалдаа, худалдаа бизнесийн төвүүд хамрагдах магадлалтай тул тэднээс дэмжлэг авахад туслалцаа үзүүлэхийг ноён Дуклан УИХ-ын даргаас хүрчээ.
С.Амар
Эх сурвалж: “Монцамэ”
URL: