Н.Номтойбаяр: Коммунизм байгуулах бол Монголын төрд зүтгэх шаардлага алга
Цагаан суваргыг төрд буцаан авах асуудал хэсэгтээ яригдсан ч одоогоор тодорхой шийдвэргүй байна. Төрд Цагаан суваргын ордын хувь байхгүйг Ашигт малтмалын газраас мэдээлсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цөөнгүй удаа байр сууриа илэрхийлсэн.
Өнөөдөр ч тэрбээр энэ тухай сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Н.Номтойбаяр “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий гэсэн болгоомжлол надад байна. Хэрвээ би хүлцэнгүй дуугүй байсан бол ийм зүйл болохгүй л байх. Ийм дайралт ирлээ гээд гөлөг шиг болоод явж чадахгүй. Коммунизм байгуулах гэж байгаа бол Монголын төрд ажиллаж зүтгээд байх шаардлага алга” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн тэрбээр Цагаан суваргыг төрд авах тухай яриаг гадны хөрөнгө оруулагчид, банк санхүүгийнхэн анхааралтай ажиглаж буйг хэллээ. Учир нь Цагаан суваргын орд газрын үйл ажиллагаанд гадны байгууллагуудаас зээл авч, 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй аж.
shuud.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Чиний төрд зүтгэнэ гэж юу байсан юм бэ? Бушуухан зайл.