Н.Номтойбаяр: Коммунизм байгуулах бол Монголын төрд зүтгэх шаардлага алга

7v0frhbb5n6hoq3ps4hee32s0q_bЦагаан суваргыг төрд буцаан авах асуудал хэсэгтээ яригдсан ч одоогоор тодорхой шийдвэргүй байна. Төрд Цагаан суваргын ордын хувь байхгүйг Ашигт малтмалын газраас мэдээлсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цөөнгүй удаа байр сууриа илэрхийлсэн.

Өнөөдөр ч тэрбээр энэ тухай сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Н.Номтойбаяр “Нуухыг нь  авах гээд нүдийг нь сохлох вий гэсэн болгоомжлол надад байна. Хэрвээ  би хүлцэнгүй дуугүй байсан  бол ийм зүйл болохгүй л байх. Ийм дайралт ирлээ гээд гөлөг шиг болоод явж чадахгүй. Коммунизм байгуулах гэж байгаа бол Монголын төрд ажиллаж зүтгээд байх шаардлага алга” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Мөн тэрбээр Цагаан суваргыг төрд авах тухай яриаг гадны хөрөнгө оруулагчид, банк санхүүгийнхэн анхааралтай ажиглаж буйг хэллээ. Учир нь Цагаан суваргын орд газрын үйл ажиллагаанд гадны байгууллагуудаас зээл авч, 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй аж.

shuud.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 18 March 2019

Чиний төрд зүтгэнэ гэж юу байсан юм бэ? Бушуухан зайл.

Сэтгэгдэл бичих