Хэрлэн голын мөс цөмөрч 11 зорчигтой автобус осолджээ
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Энх зуслан” хэмээх аймгийн төвөөс баруун зүгт 25 километр, сумын төвөөс баруун зүгт 12 километрт орших газар Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн О-гийн жолоодож явсан “Истана” загварын бага оврын, автобус 11 зорчигчтой Хэрлэн голоор зорчиж яваад мөс цөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн оройн 21:25 цагт хүлээн авчээ.
Дуудлага авсан даруйд тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн найман алба хаагч, нэг автомашинтай 25 км замыг туулан 21:56 цагт очиж, таван минутын дотор татан гаргасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
URL: