Хэрлэн голын мөс цөмөрч 11 зорчигтой автобус осолджээ

Мөс_истанаДорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Энх зуслан” хэмээх аймгийн төвөөс баруун зүгт 25 километр, сумын төвөөс баруун зүгт 12 километрт орших газар Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн О-гийн жолоодож явсан “Истана” загварын бага оврын, автобус 11 зорчигчтой Хэрлэн голоор зорчиж яваад мөс цөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн оройн 21:25 цагт хүлээн авчээ.

Дуудлага авсан даруйд тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн найман алба хаагч, нэг автомашинтай 25 км замыг туулан 21:56 цагт очиж, таван минутын дотор татан гаргасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих