Гишүүд шинэ жилийн цэнгүүн хэсэж, УИХ-ын дөрвөн байнгын хорооны хурлын ирц хүрсэнгүй

УИХ-ын гишүүд шинэ жилийн цэнгүүн хэссэнээс үүдэн Монгол төрийн ажил үндсэндээ зогсоод байна.

Өнөөдөр  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн , Төрийн байгуулалтын, төсвийн, хууль зүйн гэсэн дөрвөн байнгын хороо хуралдах байсан ч  оны 5 ний өдөр хүртэл хойшиллоо. Тамгын газрын ажилтнууд гишүүдийг 2  цаг гаруй хүлээсэн ч хоёрхон гишүүн л ирж, ирц бүрдээгүй байна.
Өнөөдөр Газрын тухай, Газрын кадастрын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байжээ.

Б.Золбаяр


URL:

Сэтгэгдэл бичих