Гишүүд шинэ жилийн цэнгүүн хэсэж, УИХ-ын дөрвөн байнгын хорооны хурлын ирц хүрсэнгүй
УИХ-ын гишүүд шинэ жилийн цэнгүүн хэссэнээс үүдэн Монгол төрийн ажил үндсэндээ зогсоод байна.
Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн , Төрийн байгуулалтын, төсвийн, хууль зүйн гэсэн дөрвөн байнгын хороо хуралдах байсан ч оны 5 ний өдөр хүртэл хойшиллоо. Тамгын газрын ажилтнууд гишүүдийг 2 цаг гаруй хүлээсэн ч хоёрхон гишүүн л ирж, ирц бүрдээгүй байна.
Өнөөдөр Газрын тухай, Газрын кадастрын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байжээ.
Б.Золбаяр
URL: