Увсын Зүүнговьд цасны зузаан 20, Хөвсгөлийн Хатгалд 15 сантиметр байна
Өнгөрсөн хоногт /2019.01.02/ Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговийн зарим газар, Хэнтий Дорнод, Сүхбаатар, Төвийн аймгуудын өмнөд хэсгээр 0.0-1.2 мм бага зэргийн цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Ерөө, Дорноговийн Улаан-Уулд 1.2 мм цас оржээ.
Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -32…-40 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -14..-19 градус хүйтэн байв.
Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -43…-48 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -32…-40 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг,цас багатай энгэр ээвэр газраар -18…-23 градус, бусад нутгаар -26…-32 градус хүйтэн хоносон байна.
Улаанбаатар хот орчмоор өчигдөр өдөртөө 0.4 мм, өнгөрсөн шөнө 0.4 мм бага зэргийн цас орсон байна. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -15…-17 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -34…-36 градус, бусад хэсгээр -27…-29 градус хүйтэн хонолоо гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
URL: