Увсын Зүүнговьд цасны зузаан 20, Хөвсгөлийн Хатгалд 15 сантиметр байна

218

 

Өнгөрсөн хоногт /2019.01.02/ Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговийн зарим газар, Хэнтий Дорнод, Сүхбаатар, Төвийн аймгуудын өмнөд хэсгээр 0.0-1.2 мм бага зэргийн цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Ерөө, Дорноговийн Улаан-Уулд 1.2 мм цас оржээ.

Өнөө өглөөний 08:00 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод Сүхбаатарын нутаг, Баянхонгорын хойд,  Төвийн баруун хэсэг, Дундговь, Дорноговийн зүүн хэсэг, Архангайн өмнө хэсгээр 0.5-20 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 17 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см  бүрхүүл тогтсон байна.

Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -32…-40 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -14..-19 градус хүйтэн байв.

Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -43…-48 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -32…-40 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг,цас багатай энгэр ээвэр газраар -18…-23 градус, бусад нутгаар -26…-32 градус хүйтэн хоносон байна.

Улаанбаатар хот орчмоор өчигдөр өдөртөө 0.4 мм, өнгөрсөн шөнө 0.4 мм бага зэргийн цас орсон байна. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -15…-17 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -34…-36 градус, бусад хэсгээр -27…-29 градус хүйтэн хонолоо гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих