Герман Санта-Клаусын хомсдолд оруулав
Германд эцэг эхчүүд түгшүүр зарлаж эхэллээ. Учир нь Зул сарын баярын өмнөхөн тус улс Санта-Клаусын хомсдолд орох эрсдэлтэй байгаа талаар Британийн The Times сонинд мэдээлжээ.
Зул сарын баярыг энэ жил герман хүүхдүүд тийм ч хөгжилтэй өнгөрөөж чадахгүй нь бололтой. Британийн Санта-Клаусуудаас ялгаатай нь герман Санта-Клаусуудыг айлууд баярын шүлэг уншуулж, түүх яриулж, дуу дуулуулах гэж хөлсөлдөг. Энэ дүр нь оюутнуудын хувьд орлогын эх үүсвэр болдог байлаа.
Харин энэ жилийн тухайд Саксон, Бранденбург зэрэг зүүн мужуудад оюутнуудын хичээлийн цаг их, орчин цагийн оюутнууд Христийн шашинд итгэх нь багассан зэргээс болж Санта-Клаусын дүрд тоглох хүмүүс олдохгүй байгаа юм.
Уг нь дээд зэрэглэлийн Өвлийн өвгөн нэг гараараа 100 евро, өдөрт 500 евро олох бололмжтой. Санта-Клаусын Берлиний офис жил бүр 2,5 мянга орчим өргөдөл хүлээн авдаг бол 500-200 ажилтан олдохгүй байгаа гэжээ.
Германы худалдааны сайтуудын зар сурталчилгааны хэсгүүдээр ч Өвлийн өвгөн хөлсөлж авна гэсэн эцэг эхчүүдийн хүсэлт дүүрчээ.
The Times
URL: