Герман Санта-Клаусын хомсдолд оруулав

1-14

Германд эцэг эхчүүд түгшүүр зарлаж эхэллээ. Учир нь Зул сарын баярын өмнөхөн тус улс Санта-Клаусын хомсдолд орох эрсдэлтэй байгаа талаар Британийн The Times сонинд мэдээлжээ.

Зул сарын баярыг энэ жил герман хүүхдүүд тийм ч хөгжилтэй өнгөрөөж чадахгүй нь бололтой. Британийн Санта-Клаусуудаас ялгаатай нь герман Санта-Клаусуудыг айлууд баярын шүлэг уншуулж, түүх яриулж, дуу дуулуулах гэж хөлсөлдөг. Энэ дүр нь оюутнуудын хувьд орлогын эх үүсвэр болдог байлаа.

1-14 Герман Санта-Клаусын хомсдолд орж байна

3-1 Герман Санта-Клаусын хомсдолд орж байна

4-9 Герман Санта-Клаусын хомсдолд орж байна

5-6 Герман Санта-Клаусын хомсдолд орж байна

6-5 Герман Санта-Клаусын хомсдолд орж байна

8-4 Герман Санта-Клаусын хомсдолд орж байна

9-2 Герман Санта-Клаусын хомсдолд орж байна

Харин энэ жилийн тухайд Саксон, Бранденбург зэрэг зүүн мужуудад оюутнуудын хичээлийн цаг их, орчин цагийн оюутнууд Христийн шашинд итгэх нь багассан зэргээс болж Санта-Клаусын дүрд тоглох хүмүүс олдохгүй байгаа юм.

Уг нь дээд зэрэглэлийн Өвлийн өвгөн нэг гараараа 100 евро, өдөрт 500 евро олох бололмжтой. Санта-Клаусын Берлиний офис жил бүр 2,5 мянга орчим өргөдөл хүлээн авдаг бол 500-200 ажилтан олдохгүй байгаа гэжээ.

Германы худалдааны сайтуудын зар сурталчилгааны хэсгүүдээр ч Өвлийн өвгөн хөлсөлж авна гэсэн эцэг эхчүүдийн хүсэлт дүүрчээ.

The Times


URL:

Сэтгэгдэл бичих