Шилжинэ гэдэг шившиг шүү, улстөрчид өө

Удтал хүлээлгэсэн Сон­­гуу­лийн хууль Үндсэн хуулийн цэ­цэд очоод унах магад­лал бий гэдэг бол­гоомж­лолыг улстөр­чид эхнээсээ гаргаж байна. Дөрвөн жил УИХ-д сууж, тойрогтоо тэрбум тэрбумаар нь зар­цуул­сан хүмүүсийг шинээр УИХ-д нэр дэв­шихээр гарч ирж байгаа хүмүүстэй харь­­цуу­лахад ямар ялгаа хараг­дах билээ гэдгээс эх­лээд адил тэгш эрхийн тухай асуудлыг ярихад ур­таас урт дараалал үүснэ.
Яг нарийндаа ачааны хүндийг үүрч сонгуульд өрсөл­дөж байгаа гишүүн, намаасаа 28-д жаг­саад гарч байгаа нэр дэвшигч хоёр тэнгэр газар шиг зөрүү­тэй.  Өөрөөр хэл­бэл дээрх 28 нэрсийн жаг­саал­тад багтагсад тэгш бус байд­лын тухай ярихад зайлш­гүй хүргэнэ. Тийм уч­раас л шилжинэ гэдэг заал­­тыг чинь онц­лоод шив­­­шиг шүү гэд­гийг аминч­­лан хэлье, улс­төр­чид өө.
Сонгуулийн хууль дун­­шиж, дуншиж бат­лагдсан. Хам­гийн хачирхалтай нь 48/28 гэдэг холимог хувил­бар буюу 28 нэр дэшиг­чийг намын даргын үзэмж, үнэлгээ, намд хан­дивласан хөрөнгийн хэм­­жээгээр сонгох эсэх одоохондоо нууцын зэрэглэлд багт­­чихаад байна. Түүгээр ч зогсохгүй сон­гуульд ялагдаад өвдөг шороодсон нөх­дийг УИХ-д шахахдаа их аятайхан нэр өгч, шилжинэ гэдэг нэр томъёо­гоор халхав­чилсан байх юм. Харин хам­гийн гол гаргалгаа болох нам доторх 28-ын жагсаалтыг хэрхэн эрэмбэлэх вэ гэдэг нь аль аль намын дарга нарын тол­гойны өвчин болох нь гарцаагүй. Намынхаа рейтингийг ард түмний дунд өсгөх аж­луудад идэвхтэй орол­цож, цэвэрлэгээ хийсэн улстөрчдөө намууд хэрхэн үнэлэхээс их зүйл шалтгаална. Нөгөө талаар дөрвөн жилийн турш нойр хоолгүй намын­хаа төлөө зүт­гэсэн хүмүүс 28 дотроо багтах уу гэдэг нь бас л эргэл­зээтэй. Хэ­дийгээр сонгогч­доос авсан саналын тоогоор эрэм­­бэ­лэгдэнэ гэж байгаа ч до­тоод тэмцлийг хур­цат­­гаж, дэвэргэхэд хүрч бол­­зош­гүй. Гэхдээ л ирэх сон­­­гуулиар ард түмний сон­­голтыг авч чадаагүй 28 хүн шилжинэ гэдэг шив­­шигтэй байдалд хү­рэх нь ойлгомжтой.
Шороотой бөх туг тойрдоггүй шиг 48 дотор орсон нэр дэвшигчид 28-аас дээш хувийн санал авбал жагсаалтад орно гэдэг цөөн хэдхэн хүний эрхийг дархалж бай­гаа хэрэг. Тэгээд  ингэж өвдөг шороодсон атлаа ичих ч үгүй туг тойрно хэмээн “шилжиж”, УИХ-ын 76 гишүүний нэг болохын төлөө сэрүүн зүүдэлж байгаа эрх баригч хоёр намд хангалттай бий. Харамсалтай нь эрх мэдэлд хүрч бай­вал ямар ч үнээр ха­маагүй гэж шийдсэн улс­төрч­дийн хувьд Сон­гуулийн хуулиар өөрс­­дийгөө дахин сон­гог­дох боломжийг хааж, сон­­гогчийн саналаар бус намын үүрэг даал­гавраар УИХ-д дахин сонгогдохыг юу юунаас илүүд үзэх бол­лоо. Мэдээж гурав дахь улс­төрийн хүчнийг хэлж болох ч цаад утгаараа тэдэнд сонгогдох боломж багатай хууль батлагдсан учраас эрх баригч хоёр намынхан хэмээн тодотголоо. Зөвхөн ард түмэн намын нэрээр халхавч хийн шилжсэн  28 хүнд наанадаж очоод ажил­лах тойрог, сонгогчид байхгүй. Тэд зөвхөн УИХ-ын гишүүн гэдэг сэтэр зүүсэн улс­төрийн намуудын ут­сан хүүхэлдэйн дүрд тог­лоно. Яагаад гэвэл тэд­нийг ард түмэн сон­гоо­гүй. Бас улстөрч гэд­гийг нь хүлээн зөв­шөө­рөө­гүй гэсэн үг. Ичмээр шүү.
Энэхүү шилжих тухай заалт нь Сон­гуулийн шинэ хуулийг гацаанд оруулж мэдэхээр байна гэдгийг зарим улстөрч ил тод хэлсэн. Гэвч АН-аас угшиж гар­сан шилжих тухай заалт нь Сонгуулийн хуулийг гацаанд оруулж мэдэх төдийгүй хувь улстөрчийг ч хэн бэ гэдгийг илчлээд өгөх заалт болсон гэдгийг эрх биш эдгээр хүмүүс гадар­лаж буй биз ээ. Нө­гөө талдаа инээдтэй бай­далд хүргэхээр байна.
Галт тэрэг хэдийнэ хөдөл­сөн ч дараагийн зогсоол гэж бий. Тэр нь Үндсэн хуулийн цэц. Асуудалд хэрхэн хандах нь тодорхойгүй ч эдгээр сонгогч ч үгүй, тойрог ч үгүй 28 улстөрчийг УИХ-д суулгаад чухам юу хийлгэх нь тодорхойгүй. Магадгүй той­роггүй учраас гадаад томилолтоор ажиллах бо­лол­­той. Тийм болохоор нэр­­тэйгээр нь Сонгуулийн хуулийнхаа шилжих заалтад хам­­рагдах улстөрч­дийг га­даад харил­цааны мэр­гэ­жил­тэн байна гэж нэр цохоод заа­чихвал болох юм биш үү, эрхэм гишүүд ээ.


URL:

Сэтгэгдэл бичих