CNN: 2018 онд дэлхий дахинд тохиолдсон онцлох сайн сайхан үйл явдлууд

5c17266f2ed5eВАШИНГТОН. /CNN/. Улиран одож буй 2018 онд дэлхий дахинд сайн, муу олон үйл явдал болж өнгөрлөө. Тэдгээрийн дундаас энэ онд тохиолдсон сайн сайхан үйл явдлуудыг телевизийн “CNN” суваг онцолжээ.

Дэлхий дахинд

  • БНАСАУ болон БНСУ Солонгосын дайныг албан ёсоор дуусгавар болгохоо амлав.
  • 59 жил үргэлжилсэн Кастрогийн дэглэм дуусгавар болж, Куба улс шинэ Ерөнхийлөгчтэй болов.
  • “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөгдсөнийхөө дараа Ирак улс анх удаа парламентын сонгууль зохион байгуулав.
  • Мексикт ядуу иргэдэд зориулсан санд хэрэглэх зорилгоор 218 сая гаруй ам.долларын үнэтэй Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг худалдав.
  • БНСУ нохой нядалгааны хамгийн том газраа хаав.
  • Меган Маркл Их Британийн хааны удмын анхны өнгөт арьст эмэгтэй гишүүн болов.

АНУ-д

  • Ажилгүйдлийн түвшин 1969 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүрэв.
  • Конгресст анх удаа лалын шашинтан болон уугуул америк эмэгтэйчүүд сонгогдов.
  • Колорода муж улсад АНУ-ын түүхэнд анх удаа ижил хүйстэн эрэгтэй муж улсын захирагчаар сонгогдов.
  • Тэнгисийн цэргийн түүхэнд анх удаа явган цэргийн батальоны даргаар эмэгтэй хүн томилогдов.
  • Жеоржиа муж улсад эрүүгийн шүүх тогтолцоог дан өнгөт арьс эмэгтэйчүүд удирдах болов.

Хүний эрхийн салбарт

  • Саудын Араб эмэгтэйчүүд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болов.
  • Ирландад үр хөндөлтийн хоригийн эсрэг санал асуулга явуулж, хүчингүй болгов.
  • Ижил хүйстний харилцан зөвшөөрсөн бэлгийн харилцааг Энэтхэгийн Дээд шүүх шийтгэлээс чөлөөлөв.
  • Шотланд ЛГБТ-ийн асуудлын талаар ахлах сургуульд заадаг анхны улс болов.
  • Африкт эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг эрэмдэглэх зан үйлийн тоо ихээхэн буурав.
  • Иранд спортын арга хэмжээнд эмэгтэйчүүд анх удаа оролцох боломжтой болов.

Эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт

  • Нас барсан эмэгтэйн савыг шилжүүлэн суулгасан эмэгтэй эсэн мэнд төрөв.
  • Эрдэмтэд хорт хавдрыг илрүүлэх 10 минутын сорил бүтээв.
  • “Эбола” вирусын шинэ эмчилгээг туршиж эхлэв.
  • Газрын самрын харшлыг эмчилж эхлэв.
  • Хумхаа өвчнийг илрүүлэхэд ноход ихээхэн хувь нэмэр оруулж болохыг тогтоов.
  • Эрдэмтэд хорт хавдрын эрсдлийг бууруулах арга замыг олов.
  • Амьдрах хугацааг 10 жилээр уртасгах зуршлыг танилцуулав.

Байгаль орчны салбарт

  • Зүүн Өмнөд Азиас амьтны 157 шинэ төрөл зүйлийг илрүүлэв.
  • Шинэ Зеланд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд газрын тосны олборлолтоо зогсоов.
  • Уур амьсгалын өөрчлөлт тулгамдах асуудал болсонд итгэх америкчуудын тоо нэмэгдэв.
  • Эрдэмтэд мөсөн голын хайлах явцыг зогсоох шинэ санаа олов.
  • Их Британийн “Burberry” компани борлогдоогүй бараа бүтээгдэхүүнүүдээ шатаахаа зогсоож, амьтны үсэн эдлэлийн хэрэглээнээс татгалзав.
  • Эрдэмтэд хуванцар идэгч ферментийг хөгжүүлэв.

Спортын салбарт

  • 2018 оны Өвлийн Олимпын наадмын үеэр БНАСАУ болон БНСУ-ын тамирчид нэг далбаан дор жагсав.
  • АНУ-ын уран гимнастикийн эмэгтэй тамирчид ДАШТ-ий багийн төрөлд түрүүлэв.
  • NBA-ийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн ахлах дасгалжуулагчийн албанд нэр дэвшив.
  • Олимпын наадамд хамгийн олон Ази-Америк болон ижил хүйстэн тамирчин оролцов.

Сансар огторгуйн салбарт

  • Түүхэнд хоёр дахь удаагаа хүний гараар бүтсэн төхөөрөмж одод хоорондын орон зайд нэвтрэв.
  • Сансар огторгуйгаас 3.7 тэрбум гэрлийн жил аялан ирсэн “Ghost particle” биет дэлхийгээс олдов.
  • Түүхэнд анх удаа нарны чимээг сонсох боломжтой болов.
  • НАСА-гийн “InSight” төхөөрөмж робот гараа ашиглан селфи хийв.
  • “Virgin Galactic” компанийн сансрын дуунаас хурдан нисэх онгоц дэлхийн агаар мандлаас дээшхи хэсэгт хүрч очив.

Бусад салбарт

  • Африк-Америк найруулагчдын кино Алтан бөмбөрцгийн олон шагнал хүртэв.
  • “Солиотой баян Азиуд” болон “Хар ирвэс” кино “Box Office” буюу шилдэг кинонуудын жагсаалтад багтаж, өөрчлөлтийг авчрав.
  • Хоёрхон настай Шарлотте гүнж хүйсээс үл хамааран хаан угсааг залгамжлахаар болов.
  • “Boeing” компани дэлхийн хамгийн урт нислэг үйлдэв.

URL:

Сэтгэгдэл бичих