CNN: 2018 онд дэлхий дахинд тохиолдсон онцлох сайн сайхан үйл явдлууд
ВАШИНГТОН. /CNN/. Улиран одож буй 2018 онд дэлхий дахинд сайн, муу олон үйл явдал болж өнгөрлөө. Тэдгээрийн дундаас энэ онд тохиолдсон сайн сайхан үйл явдлуудыг телевизийн “CNN” суваг онцолжээ.
Дэлхий дахинд
- БНАСАУ болон БНСУ Солонгосын дайныг албан ёсоор дуусгавар болгохоо амлав.
- 59 жил үргэлжилсэн Кастрогийн дэглэм дуусгавар болж, Куба улс шинэ Ерөнхийлөгчтэй болов.
- “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөгдсөнийхөө дараа Ирак улс анх удаа парламентын сонгууль зохион байгуулав.
- Мексикт ядуу иргэдэд зориулсан санд хэрэглэх зорилгоор 218 сая гаруй ам.долларын үнэтэй Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг худалдав.
- БНСУ нохой нядалгааны хамгийн том газраа хаав.
- Меган Маркл Их Британийн хааны удмын анхны өнгөт арьст эмэгтэй гишүүн болов.
АНУ-д
- Ажилгүйдлийн түвшин 1969 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүрэв.
- Конгресст анх удаа лалын шашинтан болон уугуул америк эмэгтэйчүүд сонгогдов.
- Колорода муж улсад АНУ-ын түүхэнд анх удаа ижил хүйстэн эрэгтэй муж улсын захирагчаар сонгогдов.
- Тэнгисийн цэргийн түүхэнд анх удаа явган цэргийн батальоны даргаар эмэгтэй хүн томилогдов.
- Жеоржиа муж улсад эрүүгийн шүүх тогтолцоог дан өнгөт арьс эмэгтэйчүүд удирдах болов.
Хүний эрхийн салбарт
- Саудын Араб эмэгтэйчүүд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болов.
- Ирландад үр хөндөлтийн хоригийн эсрэг санал асуулга явуулж, хүчингүй болгов.
- Ижил хүйстний харилцан зөвшөөрсөн бэлгийн харилцааг Энэтхэгийн Дээд шүүх шийтгэлээс чөлөөлөв.
- Шотланд ЛГБТ-ийн асуудлын талаар ахлах сургуульд заадаг анхны улс болов.
- Африкт эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг эрэмдэглэх зан үйлийн тоо ихээхэн буурав.
- Иранд спортын арга хэмжээнд эмэгтэйчүүд анх удаа оролцох боломжтой болов.
Эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт
- Нас барсан эмэгтэйн савыг шилжүүлэн суулгасан эмэгтэй эсэн мэнд төрөв.
- Эрдэмтэд хорт хавдрыг илрүүлэх 10 минутын сорил бүтээв.
- “Эбола” вирусын шинэ эмчилгээг туршиж эхлэв.
- Газрын самрын харшлыг эмчилж эхлэв.
- Хумхаа өвчнийг илрүүлэхэд ноход ихээхэн хувь нэмэр оруулж болохыг тогтоов.
- Эрдэмтэд хорт хавдрын эрсдлийг бууруулах арга замыг олов.
- Амьдрах хугацааг 10 жилээр уртасгах зуршлыг танилцуулав.
Байгаль орчны салбарт
- Зүүн Өмнөд Азиас амьтны 157 шинэ төрөл зүйлийг илрүүлэв.
- Шинэ Зеланд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд газрын тосны олборлолтоо зогсоов.
- Уур амьсгалын өөрчлөлт тулгамдах асуудал болсонд итгэх америкчуудын тоо нэмэгдэв.
- Эрдэмтэд мөсөн голын хайлах явцыг зогсоох шинэ санаа олов.
- Их Британийн “Burberry” компани борлогдоогүй бараа бүтээгдэхүүнүүдээ шатаахаа зогсоож, амьтны үсэн эдлэлийн хэрэглээнээс татгалзав.
- Эрдэмтэд хуванцар идэгч ферментийг хөгжүүлэв.
Спортын салбарт
- 2018 оны Өвлийн Олимпын наадмын үеэр БНАСАУ болон БНСУ-ын тамирчид нэг далбаан дор жагсав.
- АНУ-ын уран гимнастикийн эмэгтэй тамирчид ДАШТ-ий багийн төрөлд түрүүлэв.
- NBA-ийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн ахлах дасгалжуулагчийн албанд нэр дэвшив.
- Олимпын наадамд хамгийн олон Ази-Америк болон ижил хүйстэн тамирчин оролцов.
Сансар огторгуйн салбарт
- Түүхэнд хоёр дахь удаагаа хүний гараар бүтсэн төхөөрөмж одод хоорондын орон зайд нэвтрэв.
- Сансар огторгуйгаас 3.7 тэрбум гэрлийн жил аялан ирсэн “Ghost particle” биет дэлхийгээс олдов.
- Түүхэнд анх удаа нарны чимээг сонсох боломжтой болов.
- НАСА-гийн “InSight” төхөөрөмж робот гараа ашиглан селфи хийв.
- “Virgin Galactic” компанийн сансрын дуунаас хурдан нисэх онгоц дэлхийн агаар мандлаас дээшхи хэсэгт хүрч очив.
Бусад салбарт
- Африк-Америк найруулагчдын кино Алтан бөмбөрцгийн олон шагнал хүртэв.
- “Солиотой баян Азиуд” болон “Хар ирвэс” кино “Box Office” буюу шилдэг кинонуудын жагсаалтад багтаж, өөрчлөлтийг авчрав.
- Хоёрхон настай Шарлотте гүнж хүйсээс үл хамааран хаан угсааг залгамжлахаар болов.
- “Boeing” компани дэлхийн хамгийн урт нислэг үйлдэв.
URL: