Спикерийг огцруулах бичигт С.Жавхлан, Я.Санжмятав нар гарын үсэг зуржээ

48387613_2043888019012479_6753498905142362112_nУИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд УИХ-ын даргыг огцруулах хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.

Энэ тухайгаа Т.Аюурсайхан “Бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулж байгаа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүй. УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын даргыг чөлөөлсний дараа бид чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох болно” хэмээн Байнгын хороо, чуулганы хуралдааныг бойкотлоод байгаа юм.

Спикерийг огцруулах бичигт  УИХ-ын 40  гишүүн гарын үсэг зураад байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд бие даагч С.Жавхлан, Я.Санжмятав нар мөн гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих