Спикерийг огцруулах бичигт С.Жавхлан, Я.Санжмятав нар гарын үсэг зуржээ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд УИХ-ын даргыг огцруулах хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.
Энэ тухайгаа Т.Аюурсайхан “Бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулж байгаа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүй. УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын даргыг чөлөөлсний дараа бид чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох болно” хэмээн Байнгын хороо, чуулганы хуралдааныг бойкотлоод байгаа юм.
Спикерийг огцруулах бичигт УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зураад байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд бие даагч С.Жавхлан, Я.Санжмятав нар мөн гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL: