АСЕМ-ын 17 албан тушаалтны хэргийг ЖДҮХС-гийн хэргийн эсрэг гаргаж тавьсан уу

5bdbe05b68a993.79940438УИХ-ын чуулганаар Б.Бат-Эрдэнэ гишүүн “АСЕМ гэж асар өндөр зардал гарган зохион байгуулсан хурлаас 79,2 тэрбум завшсан 17 албан тушаалтны нэрийг ил тод зарлаж, хариуцлага хүлээлгэе” гэж мэдэгдэв. ЖДҮ-ийн зээлтэй зэрэгцээд бас ямар 17 том албан тушаалтан нь гарч ирэх бол хэмээн иргэд чих тавин хүлээж, бухимдаж байх зуур хэвлэлүүд өнөөх 17 “этгээд”-ийнх нь нэрийг дурайтал нь гаргаад ирэв.

  • 1. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
  • 2. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан
  • 3. Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар
  • 4. ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга Д.Ганхуяг
  • 5. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан
  • 6. Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан
  • 7. ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа
  • 8. Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж
  • 9. “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал М.Баянмөнх
  • 10. Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан
  • 11. ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат
  • 12. “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ж.Отгонбаатар
  • 13. Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл
  • 14. НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун
  • 15. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал
  • 16. НХААГ-ын дарга С.Ганбаатар
  • 17. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг

Гэтэл эдгээр 17 албан тушаалтан 79,2 тэрбум бус, 290,8 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон гэж АТГ-аас шалгаж байгаа аж. Энэхүү 17 албан тушаалтны хэрэг ЖДҮХС-гийн зээл авсан томчуудын хэргийг далдлах гэж гаргаж ирсэн хэмээн хардах хүмүүс ч байна. Гэхдээ аль нь ч байсан, татвар төлөгчдийн мөнгийг албан тушаалаа ашиглаж, урвуулан ашиглаж, өөрсдөдөө ашигтайгаар авсан хэрэг учраас нэг хэргээр нөгөөг нь хав дарчихалгүй шийдээсэй гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.

Ёстой л эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүйхэн энэ хэргүүд шийдэгдэж, аливаа асуудал байр байрандаа тавигдвал улс орны асуудал багахан ч гэсэн цэгцрэх гээд байна.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих