АСЕМ-ын 17 албан тушаалтны хэргийг ЖДҮХС-гийн хэргийн эсрэг гаргаж тавьсан уу
УИХ-ын чуулганаар Б.Бат-Эрдэнэ гишүүн “АСЕМ гэж асар өндөр зардал гарган зохион байгуулсан хурлаас 79,2 тэрбум завшсан 17 албан тушаалтны нэрийг ил тод зарлаж, хариуцлага хүлээлгэе” гэж мэдэгдэв. ЖДҮ-ийн зээлтэй зэрэгцээд бас ямар 17 том албан тушаалтан нь гарч ирэх бол хэмээн иргэд чих тавин хүлээж, бухимдаж байх зуур хэвлэлүүд өнөөх 17 “этгээд”-ийнх нь нэрийг дурайтал нь гаргаад ирэв.
- 1. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
- 2. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан
- 3. Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар
- 4. ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга Д.Ганхуяг
- 5. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан
- 6. Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан
- 7. ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа
- 8. Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж
- 9. “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал М.Баянмөнх
- 10. Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан
- 11. ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат
- 12. “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ж.Отгонбаатар
- 13. Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл
- 14. НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун
- 15. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал
- 16. НХААГ-ын дарга С.Ганбаатар
- 17. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг
Гэтэл эдгээр 17 албан тушаалтан 79,2 тэрбум бус, 290,8 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон гэж АТГ-аас шалгаж байгаа аж. Энэхүү 17 албан тушаалтны хэрэг ЖДҮХС-гийн зээл авсан томчуудын хэргийг далдлах гэж гаргаж ирсэн хэмээн хардах хүмүүс ч байна. Гэхдээ аль нь ч байсан, татвар төлөгчдийн мөнгийг албан тушаалаа ашиглаж, урвуулан ашиглаж, өөрсдөдөө ашигтайгаар авсан хэрэг учраас нэг хэргээр нөгөөг нь хав дарчихалгүй шийдээсэй гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.
Ёстой л эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүйхэн энэ хэргүүд шийдэгдэж, аливаа асуудал байр байрандаа тавигдвал улс орны асуудал багахан ч гэсэн цэгцрэх гээд байна.
Erennews.mn
URL: