А.Ундраа гишүүний гадаад томилолтын бүх зардлыг МУИС даажээ

olloo_mn_1536721853_undraa5

УИХ-ын гишүүн А.Ундраатай холбоотой таагүй мэдээлэл, баримт цахим сүлжээнд тархлаа. Түүнийг гадаадад томилолтоор явах бүх зардлаа Монгол Улсын их сургуулиас гаргасан гэх баримт байна.

Тодруулбал,  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг 2018 оны гуравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын урилгаар тус улсад айлчилж, хоёр орны Шинжлэх ухаан, дээд боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлөх чиглэлээр уулзалтууд хийх бөгөөд тус бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Ундраа багтжээ.

Тиймээс түүний бүх зардлыг шийдвэрлэж өгөхийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатараас хүссэн албан бичиг тоот байна.

Ингээд гишүүн А.Ундраагийн зардлыг болон захирал өөрийнхөө зардлыг ч мөн гаргаж, ажлын хэсэгт багтаж явжээ.

Арай ч дээ хэлэх үгэ алга, яахаараа УИХ-ын гишүүний гадаадад явах зардлыг МУИС хариуцдаг юм бэ.

Сургалтын төлбөрөө төлж чадахгүй байгаа олон оюутнуудыг бодоход яасан юм бэ гэсэн шүүмжлэл их байна.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих