А.Ундраа гишүүний гадаад томилолтын бүх зардлыг МУИС даажээ
Тодруулбал, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг 2018 оны гуравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын урилгаар тус улсад айлчилж, хоёр орны Шинжлэх ухаан, дээд боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлөх чиглэлээр уулзалтууд хийх бөгөөд тус бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Ундраа багтжээ.
Тиймээс түүний бүх зардлыг шийдвэрлэж өгөхийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатараас хүссэн албан бичиг тоот байна.
Ингээд гишүүн А.Ундраагийн зардлыг болон захирал өөрийнхөө зардлыг ч мөн гаргаж, ажлын хэсэгт багтаж явжээ.
Арай ч дээ хэлэх үгэ алга, яахаараа УИХ-ын гишүүний гадаадад явах зардлыг МУИС хариуцдаг юм бэ.
Сургалтын төлбөрөө төлж чадахгүй байгаа олон оюутнуудыг бодоход яасан юм бэ гэсэн шүүмжлэл их байна.
О.Сайхан
Оллоо.mn
URL: