Хүмүүс юунаас болж хамгийн их амиа алддаг вэ?
Нэг талаас харахад хүний амьдрал бол маш хэврэг эд юм. Тиймээс ч хүмүүс маш олон төрлийн шалтгаанаар энэ хорвоог орхиж явдаг. Золгүй ядвлууд зарим хүнд ховорхон тохиолддог бол, заримых нь хажууд өдөр бүр дагаж байдаг гэнэ. Ингээд хэврэгхэн, богинохон амьдралтай хүн төрөлхтөн ямар шалтгаанаас болж нас бардаг талаар мэдэж авцгаая. Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдалд анхаарал хандуулаарай.
15Үер
Үер усны аюулаас болж маш олон хүн нас бардаг бөгөөд хамгийн аймшигтай байгалийн гамшгийн нэг юм. Үерийн үеэр өөрийгөө уснаас гаргаж чаддаггүй хүмүүсийн ихэнх нь хүүхэд болон хөгшчүүл байдаг гэнэ. Үер усны аюулаас болж нас барах тоо 30000 тутамд нэг байдаг.
14Онгоцны осол
Онгоцыг бараг л хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэлд тооцдог. Харамсалтай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж л ямар нэгэн онгоцны дэлбэрэлт, осол болсон гэх мэдээлэл гардаг учир онгоцоор зорчих нь аюулгүй биш мэт санагдана. Онгоцны осол болсон тохиолдолд бүх хүн нэгэн зэрэг нас бардаг. Онгоцны ослоор амь алдах магадлал 20000 тутамд нэг байдаг гэнэ.
13Живэх
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас харахад жилд 300 мянган хүн усанд живж амиа алддаг гэжээ. Ойд явж байгаад төөрсөн хүмүүстэй энэ зүйл тохиолдох нь элбэг байдаг аж. 8900 хүн тутмын нэг нь живж амиа алддаг.
12Тогонд цохиулах
Ихэнхидээ ажлын байран дээр тохиолддог осол бөгөөд мэргэжлийн бус хүн цахилгааны утастай орооцолдсон үед тохиолддог. Үүнд аянганд ниргүүлж нас барах мөн багтах учир 5000 хүн тутмын нэг нь тогонд цохиулж амь насаа алддаг байна.
11Унадаг дугуйны осол
Автомашины замаар хурдтай явж буй унадаг дугуйчин маш осолтой алхмыг хийж байдаг. Ялангуяа дугуйн замгүй улсад ийм төрлийн осол түгээмэл тохиолддог байна. Ийнхүү 4700 хүн тутмын нэг нь дугуйны ослоос болж нас бардаг гэнэ.
10Байгалийн гамшиг
Үүнд бүхий л байгалийн гамшиг багтах бөгөөд хүний хүчээр шийдэх боломжгүй үзэгдлүүд багтдаг аж. Үер, газар хөдлөлт, хуй салхи, далайн шуурга, галт уулын дэлбэрэлт гэх мэт. Байгалийн гамшгийн хохирогч болох магадлал 3300 хүн тутамд нэг байдаг.
9Гал түймэр
Битүү орчинд гал гарсан тохиолдолд нас баралтын 70 хувь нь түлэгдэж бус харин утаанд хордож, угаартаж нас бардаг байна. Түлэгдэж нас барах магадалал 1100 хүн тутмын нэгд тохиолддог аж.
8Галт зэвсэгнээс болж амиа алдах
Азаар сүүлийн үед галт зэвсэг ашигласан үймээн тодорхой нэгэн оронд гардаг бөгөөд ихэнхидээ АНУ, Гватемал, Бразил, Өмнөд Америкт тохиолддог юм. Харин дэлхий даяар бол 325 хүн тутамд нэг хүн галт зэвсгэнд өртөж амиа алддаг байна.
7Амиа хорлолт
Судалгаанаас харахад дэлхий даяар 40 секунд тутам нэг хүн амиа хорлодог гэсэн дүгнэлт гарчээ. Ийнхүү тооцоолж үзвэл жилд асар их тоо гарч байгаа биз. Ийнхүү 121 хүн тутмын нэг нь амиа хорлож хорвоог орхидог байна.
6Зам тээврийн осол
Жил бүр дэлхий даяар 1,25 сая хүн зам тээврийн ослоос болж нас бардаг. Зам тээврийн осолд орогсдын тал хувь нь мотоциклчид болон явган зорчигчид байдаг гэнэ. Харин 80 хүн тутмын нэг нь зам тээврийн осолд орж нас бардаг аж.
5Гэмтэл
Дэлхий даяар 30 сая хүн гэмтэл авч, эмнэлэгийн байгууллагад ханддаг байна. Хэдийгээр бүх гэмтэл нас баралтанд хүргэдэггүй ч 36 хүн тутмын нэг нь гэмтлээс болж нас бардаг аж.
4Цус харвалт
Тархины цусан хангамжийн үйл ажиллагаа муудсанаас болж цус харвалт үүсдэг бөгөөд энэхүү гэнэтийн өвчнөөс болж 23 хүн тутмын нэг нь хорвоог орхидог байна.
3Хорт хавдар
Хавдрын эсрэг эмчилгээг олох хүртэл энэ өвчин дэлхийн хамгийн аюултай өвчний тоонд багтсан хэвээр байх болно. Дэлхийн хүн амын 14 хувь нь хавдраас болж нас бардаг бөгөөд энэ нь долоон хүн тутмын нэг гэсэн үг юм.
2Зүрхний өвчин
Зүрх судасны өвчин хавдраас илүү хор хөнөөлтэй учир таван хүн тутмын нэг нь зүрхний өвчнөөс болж нас бардаг.
1Хейфликийн төгсгөл
Хэдийгээр тухайн хүн цоо эрүүл, ямар нэг өвчин эмгэггүй, осолд ороогүй байсан ч хэсэг хугацааны явцад биеийн эсүүд хуваагдахаа больж, үгүй болсноор эцэстээ амь насаа алддаг. Үүнийг Хейфлекийн төгсгөл гэж нэрлэдэг. Судалгаанаас харахад хамгийн өндөр наслалт 125 байгаа бөгөөд дөрвөн хүн тутмын нэг нь хөгширч, жамаараа нас бардаг байна.
URL: