Хүмүүс юунаас болж хамгийн их амиа алддаг вэ?

Нэг талаас харахад хүний амьдрал бол маш хэврэг эд юм. Тиймээс ч хүмүүс маш олон төрлийн шалтгаанаар энэ хорвоог орхиж явдаг.  Золгүй ядвлууд зарим хүнд ховорхон тохиолддог бол, заримых нь  хажууд өдөр бүр дагаж байдаг гэнэ. Ингээд хэврэгхэн, богинохон амьдралтай хүн төрөлхтөн ямар шалтгаанаас болж нас бардаг талаар мэдэж авцгаая. Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдалд анхаарал хандуулаарай.

9209e47388487db8270fd619305bf8ec

 

15Үер

 

Үер усны аюулаас болж маш олон хүн нас бардаг бөгөөд хамгийн аймшигтай байгалийн гамшгийн нэг юм. Үерийн үеэр өөрийгөө уснаас гаргаж чаддаггүй хүмүүсийн ихэнх нь хүүхэд болон хөгшчүүл байдаг гэнэ. Үер усны аюулаас болж нас барах тоо 30000 тутамд нэг байдаг.

 

Үер

14Онгоцны осол

 

Онгоцыг бараг л хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэлд тооцдог. Харамсалтай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж л ямар нэгэн онгоцны дэлбэрэлт, осол болсон гэх мэдээлэл гардаг учир онгоцоор зорчих нь аюулгүй биш мэт санагдана. Онгоцны осол болсон тохиолдолд бүх хүн нэгэн  зэрэг нас бардаг. Онгоцны ослоор амь алдах магадлал 20000 тутамд нэг байдаг гэнэ.

 

Онгоцны осол

13Живэх

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас харахад жилд 300 мянган хүн усанд живж амиа алддаг гэжээ.  Ойд явж байгаад төөрсөн хүмүүстэй энэ зүйл тохиолдох нь элбэг байдаг аж. 8900 хүн тутмын нэг нь живж амиа алддаг.

 

Живэх

12Тогонд цохиулах

 

Ихэнхидээ ажлын байран дээр  тохиолддог осол бөгөөд мэргэжлийн бус хүн цахилгааны утастай орооцолдсон үед тохиолддог.  Үүнд аянганд ниргүүлж нас барах мөн багтах учир 5000 хүн тутмын нэг нь тогонд цохиулж амь насаа алддаг байна.

 

Тогонд цохиулах

11Унадаг дугуйны осол

 

Автомашины замаар хурдтай явж буй унадаг дугуйчин маш осолтой алхмыг хийж байдаг.  Ялангуяа дугуйн замгүй улсад ийм төрлийн осол түгээмэл тохиолддог байна. Ийнхүү 4700 хүн тутмын нэг нь дугуйны ослоос болж нас бардаг гэнэ.

 

Унадаг дугуйны осол

10Байгалийн гамшиг

 

Үүнд бүхий л байгалийн гамшиг багтах бөгөөд хүний хүчээр шийдэх боломжгүй үзэгдлүүд багтдаг аж.  Үер, газар хөдлөлт, хуй салхи, далайн шуурга, галт уулын дэлбэрэлт гэх мэт. Байгалийн гамшгийн хохирогч болох магадлал 3300 хүн тутамд нэг байдаг.

 

Байгалийн гамшиг

9Гал түймэр

 

Битүү орчинд гал гарсан тохиолдолд нас баралтын 70 хувь нь түлэгдэж бус харин утаанд хордож, угаартаж нас бардаг байна.  Түлэгдэж нас барах магадалал 1100 хүн тутмын нэгд тохиолддог аж.

 

Гал түймэр

8Галт зэвсэгнээс болж амиа алдах

 

Азаар сүүлийн үед галт зэвсэг ашигласан үймээн тодорхой нэгэн оронд гардаг бөгөөд ихэнхидээ АНУ, Гватемал, Бразил, Өмнөд Америкт тохиолддог юм. Харин дэлхий даяар бол 325 хүн тутамд нэг хүн галт зэвсгэнд өртөж амиа алддаг байна.

 

Галт зэвсэгнээс болж амиа алдах

7Амиа хорлолт

 

Судалгаанаас харахад дэлхий даяар 40 секунд тутам нэг хүн амиа хорлодог гэсэн дүгнэлт гарчээ.  Ийнхүү тооцоолж үзвэл жилд асар их тоо гарч байгаа биз. Ийнхүү 121 хүн тутмын нэг нь амиа хорлож хорвоог орхидог байна.

 

Амиа хорлолт

6Зам тээврийн осол

 

Жил бүр дэлхий даяар 1,25 сая хүн зам тээврийн ослоос болж нас бардаг.  Зам тээврийн осолд орогсдын тал хувь нь мотоциклчид болон явган зорчигчид байдаг гэнэ. Харин 80 хүн тутмын нэг нь зам тээврийн осолд орж нас бардаг аж.

 

Зам тээврийн осол

5Гэмтэл

 

Дэлхий даяар 30 сая хүн гэмтэл авч, эмнэлэгийн байгууллагад ханддаг байна. Хэдийгээр бүх гэмтэл нас баралтанд хүргэдэггүй ч 36 хүн  тутмын нэг нь гэмтлээс болж нас бардаг аж.

 

Гэмтэл

4Цус харвалт

 

Тархины цусан хангамжийн үйл ажиллагаа муудсанаас болж цус харвалт үүсдэг бөгөөд энэхүү гэнэтийн өвчнөөс болж 23 хүн тутмын нэг нь хорвоог орхидог байна.

 

Цус харвалт

3Хорт хавдар

 

Хавдрын эсрэг эмчилгээг олох хүртэл энэ өвчин дэлхийн хамгийн аюултай өвчний тоонд багтсан хэвээр байх болно.  Дэлхийн хүн амын 14 хувь нь хавдраас болж нас бардаг бөгөөд энэ нь долоон хүн тутмын нэг гэсэн үг юм.

 

Хорт хавдар

2Зүрхний өвчин

 

Зүрх судасны өвчин хавдраас илүү хор хөнөөлтэй учир таван хүн тутмын нэг нь зүрхний өвчнөөс болж нас бардаг.

 

Зүрхний өвчин

1Хейфликийн төгсгөл

 

Хэдийгээр тухайн хүн цоо эрүүл, ямар нэг өвчин эмгэггүй, осолд ороогүй байсан ч хэсэг хугацааны явцад биеийн эсүүд хуваагдахаа больж, үгүй болсноор эцэстээ амь насаа алддаг. Үүнийг Хейфлекийн төгсгөл гэж нэрлэдэг. Судалгаанаас харахад хамгийн өндөр наслалт 125 байгаа бөгөөд дөрвөн хүн тутмын нэг нь хөгширч, жамаараа нас бардаг байна.

 

Хейфликийн төгсгөл

URL:

Сэтгэгдэл бичих