Оюутолгойг шалгах ажлын хэсгийн хоёр өөр тайлбар
УИХ-аас Оюутолгой төслийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Энэ асуудлаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, мөн ажлын хэсэгт багтсан Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг нарын байр суурийг хүргэж байна.
|
-Оюутолгой компанийн удирдлагатай уулзаж шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх, уурхайнхаа үйл ажиллагаатай танилцуулах зэрэг хүсэлт тавьж ажилласан. Таван дэд ажлын хэсэг ерөнхийдөө дүгнэлтээ гаргасан. Одоо ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсгүүдийнхээ цуглуулсан материалуудтайгаа танилцаж байна. Ойрын хугацаанд дүгнэлт гарна. Мөн АТГ-аас шалгаж байгаа асуудлын материал болон аудитын дүгнэлтийг хүлээж байна. Дэд ажлын хэсгийн дүгнэлтээс харахад татварын маргаан байгаа юм билээ. Оюутолгой ямар ч маргаангүйгээр татвараа төлөх ёстой. 150 сая ам.долларын зөрчил илэрсэн. Үүнээс ч илүү асуудал гарч ирэхийг үгүйсгэхгүй. Удахгүй ажлын хэсгийн дүгнэлт гарахаар энэ тухай мэдээлэл илүү тодорхой болох байх. Мөн Цахилгаан станц яаралтай барих шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн.
|
URL: