Ахин нэг бөхөөс сэргээш илэрчээ

бөх зурган илэрцүүд

БСШУСЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газар, МҮОХ-ын дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төв хамтран өнгөрөгч оноос эхлэн “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийг хэрэгжүүлж Үндэсний шигшээ багийн тамирчдаас  допингийн шинжилгээ авсан. Энэ шинжилгээнд 43 бөх хамрагдсанаас одоогийн байдлаар зургаан бөхөөс допинг илэрээд байна.

Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 28-нд гурван бөхөөс сэргээшийн шинжилгээ авахад нэгээс нь илэрчээ.

Допингийн эсрэг үндэсний төвөөс одоогоор нэрийг нь олон нийтэд зарлах боломжгүй гэдгийг мэдэгдэв. Учир нь зохих журмын дагуу сэргээш илэрсэн бөх Б сорьцийн шинжилгээгээ хийлгэх эрхтэй тул БНСУ-д Б сорьцийн шинжилгээгээ хийлгэж байгаа гэнэ.

 М.Март


URL:

Сэтгэгдэл бичих