Ахин нэг бөхөөс сэргээш илэрчээ
БСШУСЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газар, МҮОХ-ын дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төв хамтран өнгөрөгч оноос эхлэн “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийг хэрэгжүүлж Үндэсний шигшээ багийн тамирчдаас допингийн шинжилгээ авсан. Энэ шинжилгээнд 43 бөх хамрагдсанаас одоогийн байдлаар зургаан бөхөөс допинг илэрээд байна.
Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 28-нд гурван бөхөөс сэргээшийн шинжилгээ авахад нэгээс нь илэрчээ.
Допингийн эсрэг үндэсний төвөөс одоогоор нэрийг нь олон нийтэд зарлах боломжгүй гэдгийг мэдэгдэв. Учир нь зохих журмын дагуу сэргээш илэрсэн бөх Б сорьцийн шинжилгээгээ хийлгэх эрхтэй тул БНСУ-д Б сорьцийн шинжилгээгээ хийлгэж байгаа гэнэ.
М.Март
URL: