Хятад улс Их Британид хулсны баавгай зээлдүүлжээ
Хятадын эрх баригчид Их Британид 10 жилийн хугацаатай хулсны хоёр том баавгай хөлслүүлэхээр болжээ. Эрэгчин, эмэгчин баавгайнуудыг Хятадын Чэндү хотоос онгоцоор Эдинбургийн нисэх онгоцны буудалд газардуулсан байна. Үүний дараа тэднийг тус хотын амьтны хүрээлэнд аваачсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Хулсны баавгайнууд найман настай бөгөөд тэднийг тус улсын судлаачид ажиглаж, мөн асарч хамгаалах юм байна. Судлаачдын үзэж буйгаар хоёр панда арван жилийн дотор үр төлөө өгнө гэдэгт найдаж байгаа аж. Хамгийн сүүлд Их Британийн тал 1974 онд Хятадаас хулсны баавгай зээлдэж байжээ. Одоогоос 17 жилийн өмнө тэднийг эх оронд нь буцаасан аж.
Дашрамд дурдахад, Хятад болон Францын эрх баригчид мөн Парисын амьтны хүрээлэнд хоёр том хулсны баавгай хөлслүүлэхээр тохиролцжээ. 1950-иад оноос Хятад улс хулсны бааавгайгаа бусад оронд зээлдүүлэх болсон. Харин 1984 оноос ихэвчлэн нас бие гүйцсэн хулсны баавгайг арван жилийн хугацаатай зээлдүүлдэг болсон нь уламжлал болоод байгаа аж.
URL: