Хятад улс Их Британид хулсны баавгай зээлдүүлжээ

Хятадын эрх баригчид Их Британид 10 жилийн хугацаатай  хулсны хоёр том баавгай хөлслүү­лэхээр болжээ. Эрэгчин, эмэгчин баавгайнуудыг Хя­тадын Чэндү хотоос онгоцоор Эдинбургийн нисэх онгоц­ны буудалд газардуулсан байна. Үүний дараа тэднийг тус хотын амьтны хүрээлэнд аваачсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Хулсны баавгайнууд най­ман настай бөгөөд тэднийг тус улсын судлаа­чид ажиглаж, мөн асарч хамгаалах юм байна. Суд­лаачдын үзэж буйгаар хоёр панда арван жилийн дотор үр төлөө өгнө гэдэгт найдаж байгаа аж. Хам­гийн сүүлд Их Британийн тал 1974 онд Хятадаас хулсны баавгай зээлдэж байжээ. Одоо­гоос 17 жилийн өмнө тэднийг эх оронд нь буцаасан аж.

Дашрамд дурдахад, Хятад болон Францын эрх баригчид мөн Парисын амьтны хүрээлэнд хоёр том хулсны баавгай хөлслүүлэхээр тохиролцжээ. 1950-иад оноос Хятад улс хулсны бааавгайгаа бусад оронд зээлдүүлэх болсон. Харин 1984 оноос ихэвчлэн нас бие гүйцсэн хулсны баавгайг арван жилийн хугацаатай зээлдүүлдэг болсон нь уламж­лал болоод байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих