Баянзүрх дүүргийн АН-ын дотоод сонгууль хошин шог болов
Өчигдөр буюу ням гарагт болсон Баянзүрх дүүргийн АН-ын дотоод сонгуулийн хувьд санал хураалт бус хошин шог л болжээ. Санал хураалтын хайрцагаа авч зугтсан гэх мэтээр олон хөгжилтэй ч гэх үү эмэгнэлтэй ч гэх үү зүйлүүд болжээ.
Ардчилсан намын ротацийн буюу дотоод сонгуулийн санал хураалт өнөөдрийн 07.00 цагт эхэлсэн. Тодруулбал, АН-ын ҮБХ-ны 100 гаруй гишүүдээ шинэчлэхээр болсон. Харин ҮБХ-ноос Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Да.Ганболд, Б.Баабар, Х.Тэмүүжин нарыг шахаж гаргасан билээ. Орон даяар болж буй тус намын дотоод сонгууль нэлээд бужигнаатай, зарим дүүргүүдэд зодоонтой болж байгаа бололтой.
URL: