Баянзүрх дүүргийн АН-ын дотоод сонгууль хошин шог болов

10e4e00cb8518a5e21539ef41f5a862b5Өчигдөр буюу ням гарагт болсон Баянзүрх дүүргийн АН-ын дотоод сонгуулийн хувьд санал хураалт бус хошин шог л болжээ. Санал хураалтын хайрцагаа авч зугтсан гэх мэтээр олон хөгжилтэй ч гэх үү эмэгнэлтэй ч гэх үү зүйлүүд болжээ.

Ардчилсан намын ротацийн буюу дотоод сонгуулийн санал хураалт өнөөдрийн 07.00 цагт эхэлсэн. Тодруулбал, АН-ын ҮБХ-ны 100 гаруй гишүүдээ шинэчлэхээр болсон. Харин ҮБХ-ноос Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Да.Ганболд, Б.Баабар, Х.Тэмүүжин нарыг шахаж гаргасан билээ.  Орон даяар болж буй тус намын дотоод сонгууль нэлээд бужигнаатай, зарим дүүргүүдэд зодоонтой болж байгаа бололтой.

 


URL:

Сэтгэгдэл бичих