Хэрээ хэрээнийхээ харыг гайхав
Хэрээ хэрээнийхээ харыг гайхсан vйл явдал саяхан болжээ. ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын єргєн барьсан Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт єєрчлєлт
оруулах тухай хуулийн тєсєлд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан болон бvх тєрлийн согтууруулах ундаа, тамхины vйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах зохицуулалтыг шинээр бий болгохоор тусгасан.
Энэ нь Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн хуралдааны vеэр шvvмжлэл дагуулж, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УИХ-ын дэд дарга Г.Батхvv нарын хооронд маргаан дэгдэхэд хvргэсэн байна. Уул нь ч Г.Батхvv дарга “АПУ”-гийнх, Женко Х.Баттулгын охин компани Сингагаас “Грейгvvз” импортлогдлоо.
Нэг намын нєхєд болох тэд энэ заалттай холбоотойгоор бие биенийхээ хувийн бизнесийн асуудал руу єнгийж, согтууруулах ундаа, тамхины vйлдвэрлэл эрхэлдэг эсэхээ дуудалцаад авлаа. Vvнд эгдvvцсэн Г.Батхvv дарга “Нэртэйгээр нь хувьдаа 17 чингэлэг спирттэй хvнийг УИХ-ын сонгуульд оруулахгvй гээд заачихвал ямар вэ” хэ-мээн эгдvvцсэн гэнэ лээ.
URL: