Хэрээ хэрээнийхээ харыг гайхав

Хэрээ хэрээнийхээ харыг гайхсан vйл яв­дал саяхан бол­жээ. ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын єргєн барьсан Сонгуулийн тухай хуулийн шинэчил­сэн най­руулгад нэмэлт єєрчлєлт

оруулах тухай хуу­лийн тєсєлд хар тамхи, ман­суу­руулах бодистой хол­боотой гэмт хэрэгт хол­бог­дож байсан болон бvх тєр­лийн согтууруулах ундаа, тамхины vйлдвэрлэл эр­хэл­дэг этгээдийн УИХ-ын сон­гуульд нэр дэвших эрхийг нь хяз­гаарлах зохицуулалтыг шинээр бий болгохоор тус­гасан.

Энэ нь Сонгуулийн хуу­лийн ажлын хэсгийн хурал­дааны vеэр шvvмжлэл дагуулж, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УИХ-ын дэд дарга Г.Батхvv нарын хоо­ронд маргаан дэгдэхэд хvр­гэсэн байна. Уул нь ч Г.Батхvv дарга “АПУ”-гийнх, Женко Х.Баттулгын охин ком­пани Сингагаас “Грей­гvvз” импортлогдлоо.

Нэг намын нєхєд болох тэд энэ заалттай хол­боо­той­гоор бие биенийхээ хувийн бизнесийн асуудал руу єн­гийж, согтууруулах ундаа, тамхины vйлдвэрлэл эр­хэл­дэг эсэхээ дуудалцаад авлаа. Vvнд эгдvvцсэн Г.Батхvv дар­га “Нэртэйгээр нь хувьдаа 17 чингэлэг спирт­тэй хvнийг УИХ-ын сон­гуульд оруулах­гvй гээд заа­чих­вал ямар вэ” хэ-мээн эг­дvvц­сэн гэнэ лээ.


URL:

Сэтгэгдэл бичих