Ирэх даваа гарагт улс орон даяар ажил хаялт болно
Монголын Үйлдвэрчний эвлэлийн орон нутгийн салбар холбооныхон нийслэлд цуглажээ. Нийгмийн салбар бүрийг төлөөлсөн энэ хүмүүс ирэх даваа гарагаас улс орон даяар ажил хаялт зарлахаар болжээ.
Ажил хаялтад шуудан харилцаа, тээвэр, зам барилга, урлагийнхан, багш, эмч нар гээд улсын төдийгүй хувийн хэвшлийнхэн ч багтаж байна.Одоогоор дунджаар 300 мянган төгрөгний цалинтай тэд 1 дүгээр сарын 1-нээс цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа ч Засгийн газрын зүгээс дорвитой хариу өгөхгүй байгаа тул дээрх аргаар тэмцэхээр болжээ.
Ш.Эрдэнэ
Эх сурвалж: “Монцамэ”
URL: