Ирэх даваа гарагт улс орон даяар ажил хаялт болно

Монголын Үйлдвэрчний эвлэлийн орон нутгийн сал­бар холбооныхон нийслэлд цуглажээ. Нийгмийн салбар бүрийг төлөөлсөн энэ хүмүүс ирэх даваа гарагаас улс орон даяар ажил хаялт зарлахаар болжээ.
Ажил хаялтад шуудан харил­цаа, тээвэр, зам барилга, ур­лагийнхан, багш, эмч нар гээд улсын төдийгүй хувийн хэвш­лийнхэн ч багтаж байна.Одоогоор дунджаар 300 мянган төгрөгний цалинтай тэд 1 дүгээр сарын 1-нээс цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа ч Засгийн газрын зүгээс дорвитой хариу өгөхгүй байгаа тул дээрх аргаар тэмцэхээр болжээ.
Ш.Эрдэнэ

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих