МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧДЫГ ИЛРҮҮЛЭВ
Нууцаар мөрийтэй тоглодог этгээдүүдийг өнгөрсөн шөнө цагдаагийнхан илрүүлж, шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух 56 настай эрэгтэй Б-нь мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тус дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэр бүхий паб-д хэсэг бүлэг хүмүүс тоглож байсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн үйлдэл дээр нь баривчилжээ.
Мөн эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг нь хураан авсан тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
URL: