МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧДЫГ ИЛРҮҮЛЭВ

olloo_mn_1507001643_3efb65b4-02a6-4eea-9522-eae56f749a6eНууцаар мөрийтэй тоглодог этгээдүүдийг өнгөрсөн шөнө цагдаагийнхан илрүүлж, шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух 56 настай эрэгтэй Б-нь мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тус дүүргийн  гуравдугаар хороонд байрлах нэр бүхий паб-д хэсэг бүлэг хүмүүс тоглож байсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн үйлдэл дээр нь баривчилжээ.

Мөн эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг нь хураан авсан тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих