Улстөрчид гүтгэчихээд хэвлэлийнхэнд хариуцлагаа тохоож болохгүй

УИХ-ын гишүүн З.Алтайтай цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.


-Сонгуулийн тухай хуулийн төсөлд худал мэ­дээ­лэл цацсан хэвлэл, мэдээл­лийн хэрэгсэлд нэг сарын хөдөл­­мөрийн хөлс­ний доод хэмжээг 35-70 дахин нэмэг­дүүлсэнтэй тэн­цэх хэм­жээний торгууль хүлээл­гэ­хээр оруулсан. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Хэвлэл мэдээллийн эрх чө­лөөнд халдсан заалт. Ерөн­хий­лөгчийн өргөн барих гэж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чө­лөөний тухай хуулийн хэ­лэл­цүүлэг явж байх үед би саналаа хэлсэн. Хэв­лэ­лийн­х­ний амыг боомилдог, цаг­­­даад дууддаг, өөрсдийнх нь үгэнд орохгүй бол шо­ронд хий­чихдэг хуулийн заалт бай­на шүү гэдгийг са­нуул­сан.

-Зүй нь бол хариуцлага хүлээх субъект нь арай өөр байх ёстой юм биш үү?

-Ямар ч хэвлэл мэдээл­лийн байгууллага өөрийн бэлт­гэсэн мэдээ мэдээлэл, нийт­лэл, нэвтрүүлэгтээ ха­риуц­лага хүлээхээс айхгүй. Өөрсдөө би, бид бэлтгэсэн болохоор хэдэн саяыг ч нэхэж байсан хуулийн дагуу явна. Харин сонгуулийн үеэр хэн, хэнийг гүтгэн доромжилдог вэ гэдэг нь одоо тодорхой бол­ч­ихоод байгаа шүү дээ.

Сэтгүүлчид тийм зүйл хий­дэггүй. Түүнийг чинь ту­­хайн сонгуульд оролцож буй нэр дэвшигчид бие биеэ уна­гахын тулд хийдэг. Ид­­сэн, уусан, луйварчин, гуйл­­­­га­чин, эрлийз, хурлийз гээд худал гүт­гэлэг, гүжирд­лэ­­гээр эхэл­дэг.

Хорь га­руй жил ин­гэж сонин хэв­лэл, теле­ви­зээр бие биеэ гүт­гэж, “ал­лага” хийсээр бүр зур­шил­тай болчихсон. Энэ бол улс­төрч­дийн өөрсдийнх нь бэлт­гэсэн материал байдаг. Тий­мээс би сая хуулийн хү­мүүс­тэй ярилцаж байгаад нэг гарц оллоо.

-Ямар гарц, гаргалгаа юм бэ?

-Заавал торгох гээд байгаа бол хэвлэл мэдээллийн бай­гуул­лага тухайн улстөрч, улс­төрийн намуудтай гэрээ хийчихдэг. “Танайхаас ирж буй материалын үнэн бо­дит байд­­лыг та бүхэн хариу­цаа­рай” гээд гарын үсгээ зур­чих. Асуудал үүсээд хууль шүү­­хийн өмнө очвол танайх ха­риуцах ёстой, тамга тэмдэг гарын үсгээ зурчихсан гэрээ чинь энэ байна найз нар аа. Хэнийг яллахаа өөрсдөө мэ­дэж байгаа биз дээ. Наад бу­зар гүтгэлгийг хийсэн хүн наа­дах чинь гээд гэрээгээ өг­чих. Ердөө л ийм гарц бай­на.

-Энэ нь хэр оновчтой гарц гэж бодож байна. Энэ та­лаар хуулийн төсөлд тус­гуулахаар ярилцсан уу?

-Би урьд нь энэ нөхдөд хэлж байсан болохоор тэд ту­хайн мэдээ, мэдээллийг бэлт­гэсэн хуулийн субъект нь л хариуцлага хүлээнэ гэдгийг ойл­гож байгаа. Иргэн, улс­төрийн нам, гишүүн хэн ч байсан хуулиа дагана. Түү­нээс биш хүний өмнөөс сэт­гүүлчдийг хорино гэж байхгүй. Ингэж хоригдож байсан тохиолдол бий. Би хүртэл олон удаа цагдаад дуу­дагдаж очсон. Хэн бэлтгэсэн нь ха­маагүй, чи гаргасан уч­­раас чамайг хэрэгт хийнэ гэдэг бай­сан. Тийм байж бо­лох­гүй.

-Гэхдээ л асуудал нь хэв­лэл мэдээллийн бай­гуул­ла­гыг унагахад чиглэдэг?

-Үндсэн хуулинд заасан заалтын дагуу ард иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэр­хийлэх эрхтэй. Бид тэр эр­хийг эдлэх боломж бүр­дүүлж өгдөг. Мөнгө төлөөд со­нины хэсэгхэн талбай, телевизээс хэдэн минутын цаг авдаг. Үүнийг нь бид нийтэлж, нэвтрүүлж өгдөг.

Гэтэл яахаараа улс­төрч­дийн хэн нэгнийг гүтгэн гү­жирдсэн материалын тө­лөө хэвлэл мэдээллийн бай­гуул­лага хариуцлага хүлээж, сэт­гүүлчид шоронд орох ёстой байдаг юм бэ гэдэг асуудал гарч ирээд байгаа юм.

-Ердөө л хэвлэл мэ­дээл­лийн амыг хаах гэсэн са­наа яваад байгаа биз дээ?

-Ерөнхийлөгчийн өргөн ба­рих гэж буй хуульд са­на­л оруулахдаа Хэвлэл мэ­­дээл­лийн байгууллага дан ганц сонгуулийн үед ч биш бусад тохиолдолд ч зөв­хөн өөрийнхөө юманд л ха­риуц­лага хүлээе гэдгийг хэлсэн. Үндсэн хуулинд заасан эр­хийн­хээ дагуу иргэд хэ­ний­гээ юу гэж ярьж хэлнэ вэ тэр эрх нь байж л байгаа.

Чухам гүтгэн гүжирдэж байна уу үгүй юу гэдгийг цаг­даагийнхан биш учраас бид мөрдөн шалгах эрхгүй. Үнд­сэндээ бол ярьсан хөөрсөн, бич­сэн, нийтэлсэн хүн нь ха­риуц­лагаа хүлээгээч ээ гэ­дэг хуулийн санаа шүү дээ. Энэ санаа Хэвлэл мэ­дээл­лийн эрх чөлөөний хуу­линд бат­лагдчихвал заа­вал тэр Сонгуулийн хуу­линд оруу­лаад байх ч шаард­ла­гагүй.

-Сонгуулийн тухай хуу­лийн асуудал үүсгээд байгаа заалтад та яагаад саналаа оруулаагүй юм бэ?

-Сонгуулийн ажлын хэ­сэгт намайг оруулсангүй. Би ямар уйлагнаад гүйх биш. УИХ-ын том дарга нарын шийддэг асуудал. Зүй нь бол улстөрийн намууд хуулиа ярьж байна л даа. Гэхдээ бие даагч гэдэг чинь бас нэг субъект. Ганц Алтайгаар бие даагч дуусахгүй. Да­хиад олон бие даагч гарч ир­нэ. Тэд­ний эрх ашиг энэ Сон­гуулийн тухай хуулинд хэр­хэн, яаж тусч байна вэ гэд­гийг би хэлмээр байна. На­майг оруул­даггүй. Хаана, хэзээ, хэдэн цагт цоожтой хаалганы цаана хуралдаж бай­гаагаа ч нуучихдаг. Тэгэ­хээр би яаж нэвтрэх юм бэ. Хэ­цүү бай­гаа биз дээ.

-Хариуцлагын хэсэгт зөв­хөн торгуулийн мөнгөн дүн­гээс харахад л хэвлэл мэ­дээллийн эрхийг боомилох гэ­сэн санаа нь илт юм би­лээ?

-Аймаар байгаа биз. Сон­гуулийн Ерөнхий хороо эс­вэл тойргийн хорооны нэг ги­шүүн будлиан хутгачихвал ба­раг л хуушуурын мөнгөөр тор­гуулаад, хариуцлага хү­лээхгүй шахам өнгөрнө. Тэр нөхөр чухам яагаад буд­лиулж байна вэ гэдэг нь ойлгомжтой. Намын даал­гавар, эсвэл тухайн намын нэр дэвшигчээс мөнгө ав­сан байгаа. Гэтэл хэвлэл мэ­дээл­лийнхэн хүний бэлтгэсэн зүй­лийн төлөө 10 сая төг­рөгийн торгууль хүлээнэ гэ­дэг хэтэрхий, бүр эрс тэс ял­гаатай байгаа юм. Энэ чинь чө­лөөт хэвлэл мэдээллийн хэ­­рэгслийн амийг боомилох л санаа.

Тухайлбал телевиз дээр жишээ татахад нэг өд­рийн эфирийн ганцхан цагийг олгож байгаа юм. Гэтэл Монгол Улсын төрд зүтгэхийн тулд хэдэн зуун, мянган хүн хүчээ үзнэ ээ дээ. Тэр олон хүн өөрийнхөө үзэл бодол, мөрийн хө­төл­бөрийг танилцуулахад ганц­хан цагт юугаа ярих юм бэ. Мөн хэн тэр эфирийн ца­гийг авах вэ гэвэл нөгөө л мөн­гөтэй, том олигархиуд бу­лаагаад авчихна. Сонинг ч ял­гаагүй зай талбайг нь булаацгаана.

-Тэгэхээр улстөрд шинэ хүн орох хэцүү гэж үү?

-Тиймээ. Өө­рөө боловсор­чих­­сон улс­төрд зүтгэх гэ­сэн хүмүүст улаан гэрэл асаалт­тай байна гэ­сэн үг. Өө­рөөр хэлбэл чи ча­­дахгүй, бол­охгүй, бүтэхгүй бид л насан үүрд, тэтгэвэрт гарт­лаа энд байна. Энэ орон зай бол биднийх, хэнийг ч оруулахгүй гэсэн зарчмаар л яваад байна.

-Одоо байгаа улстөрчид зөв­хөн өөрсдөдөө зориулсан хууль батлах гээд байна гэж үү?

-Тийм. Тиймээс л гадна байгаа улстөрийн нам, хө­дөл­­гөөн, төрийн бус бай­гуул­лагууд саналаа нэгтгэж өглөө. Би түүнийг ажлын хэ­сэг, намын бүлгүүд, Тө­­рийн байгуулалтын байн­гын хо­рооны даргад өр­гөн барь­сан. Одоо тэд хэ­лэл­цэг. АН лав бүлгийн хурал­даа­наа­раа хэлэлцсэн байна. Авах ёс­той­гоо авч, тусгах ёстой юм байна гээд нааштайгаар хү­лээж авсан. МАН ч гэ­сэн нааштайгаар авах байл­гүй дээ. Заавал бие биеэ ад үзэж, нүд үзүүрлээд байж бо­лохгүй. Тэд чинь Мон­го­лын нэг хэсгийн төлөө­лөл. Гудамжинд дуугараад нийг­мийн тогтворгүй байдлыг үүсгээд орилж хашгирч байс­наас Монголын төлөө гэж байгаа бол парламентад орж ирээд дуу хоолойгоо хүргэг л дээ. Яагаад энэ дотор хоёрхон нам байх ёстой гэж.


URL:

Сэтгэгдэл бичих