МАН-ААС АЛБАН ТУШААЛЫН “ШАГНАЛ” ХҮРТЭХ САЙД ХЭН БЭ
МАН-ын энэ долоо хоногтоо багтаан дэд сайдгүй байгаа яамаа дэд сайдтай болгох асуудлыг эцэслэх гэнэ. Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед “Мэргэжил”-ийн Засгийн газрыг сайд нараасаа татгалзах хэрэгтэйг олон нийт сануулах болсон. Гэвч МАН энэ алхмыг хийсэнгүй. Өнгөрсөн УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүстэй “үгүй” гэдэг үгийг М.Энхболд дарга хэлж зүрхэлсэнгүй.
Тэгвэл энэ өдрүүдэд тодрох дэд сайд хэн бэ? Баталгаатай эх сурвалжийн мэдээллээр МАН-ын Удирдах зөвлөлөө хуралдуулж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Н.Төмөрхүү, Д.Загджав нарын аль нэгийг дэд сайд болгох тухай ярих гэнэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилсон. Тэгвэл дэд сайдад яригдаж байгаа хүмүүсийн хэн нь бэ?
Түүний хувьд Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. “Тусгаар тогтнолын ордон”-г барьсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж буй бөгөөд түүний компани нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, зам гүүр угсралт, харуул хамгаалалт, зэрэг 10 гаруй чиглэлээр ажиллаж буй.
Тэрбээр 1994-2001 онд МУИС-ийг Электроникийн мэргэжлээр төгссөн. Тэрээр 1994-2001 онд МУИС-ийг Электроникийн мэргэжлээр төгссөн гэж бичиж МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны эрхлэгчийн тодорхойлолтод “Н.Төмөрхүү нь 1994 онд МУИС-д элсэн орсон боловч төгсөөгүй” нь сонгуулийн үеэр дэлгэгдэж байсан баримт бий.
Оллоо.мн
URL: