МАН-ААС АЛБАН ТУШААЛЫН “ШАГНАЛ” ХҮРТЭХ САЙД ХЭН БЭ

olloo_mn_1484620565_Untitled-1МАН-ын энэ долоо хоногтоо багтаан дэд  сайдгүй байгаа яамаа дэд сайдтай болгох асуудлыг эцэслэх гэнэ. Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед “Мэргэжил”-ийн Засгийн газрыг сайд нараасаа татгалзах хэрэгтэйг олон нийт сануулах болсон. Гэвч МАН энэ алхмыг хийсэнгүй. Өнгөрсөн УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүстэй “үгүй” гэдэг үгийг М.Энхболд дарга хэлж зүрхэлсэнгүй.
Тэгвэл энэ өдрүүдэд тодрох дэд сайд хэн бэ? Баталгаатай эх сурвалжийн мэдээллээр МАН-ын Удирдах зөвлөлөө хуралдуулж  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Н.Төмөрхүү, Д.Загджав нарын аль нэгийг дэд сайд болгох тухай ярих гэнэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн  дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилсон.  Тэгвэл дэд сайдад яригдаж байгаа хүмүүсийн хэн нь бэ?

Н.Төмөрхүү гэж хэн бэ
УИХ-ын 2012 сонгуулийн аравдугаар тойрог  буюу Өвөрхангай аймагт  МАН-аас С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нэр дэвшиж ялалт байгуулсан. Гэвч МАН-аас С.Чинзоригийн хамт нэр дэвшиж, сонгогчдын олонхийн санал авсан ч насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх үндэслэлээр мултарсан нэгэн. Харин өнгөрсөн парламентад Зам тээврийн сайдаар ажиллаж байсан. Намдаа НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн албатай. Мөн Уул уурхайн сайд Ц.Дашдоржийн зөвлөхөөр багагүй хугацаанд ажилласан.
Түүний хувьд  Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. “Тусгаар тогтнолын ордон”-г барьсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж буй бөгөөд түүний компани нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, зам гүүр угсралт, харуул хамгаалалт, зэрэг 10 гаруй чиглэлээр ажиллаж буй.

Тэрбээр 1994-2001 онд МУИС-ийг Электроникийн мэргэжлээр төгссөн.  Тэрээр 1994-2001 онд МУИС-ийг Электроникийн мэргэжлээр төгссөн гэж бичиж МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны эрхлэгчийн тодорхойлолтод “Н.Төмөрхүү нь 1994 онд МУИС-д элсэн орсон боловч төгсөөгүй” нь сонгуулийн үеэр дэлгэгдэж байсан баримт бий.

Д.Загджав гэж хэн бэ
Д. Загджав бол УИХ-ын 2008 оны сонгуульд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшүүлээгүй ч Хан-Уул дүүргийнхнийг намынхаа байрны үүдэнд жагсааж байгаад журмын нөхөр Т.Энхтайванаас нэр дэвших эрхийг нь “булаан” авч байсан нэгэн.  Харин дараа нь нэг тойрогт нэг намаас хамт нэр дэвшсэн Д.Идэвхтэнээс УИХ-ын гишүүний мандатыг нь улаан цайм “булааж” орхисон тухай хэвлэлүүд тухайн үед бичиж байв.  Түүний хувьд МАН, МАХН нэгдэх ёстой гэсэн байр суурийг байнга шахам илэрхийлж явсан хүний нэг.  УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН илт давуу ялалт байгуулж байх үед, албан тушаалын бялуу хүртэж, Хан-Уул дvvргийн Засаг дарга болж байсан. Харин энэ удаад түүнийг аль нэг агентлагийн даргаар очих болов уу гэсэн таамаг байсан ч намаасаа “шагнал” аваагүй байсан юм.
П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих