Туркийн зэсийн уурхайд болсон ослын уршгаар 4 хүн амиа алджээ

5ea9a26e548099c437c1c147c09a943a_x3Туркийн зүүн өмнөд нутгийн Сиирт  муж дахь төмрийн хүрдийн  уурхайд  осол гарсны  уршгаар дөрвөн уурхайчин  амь насаа алдсан байна. Туркийн  аврах  албаныхан  уурхайн ослоос  болж  нурангид дарагдсан  12  хүнийг эрэн хайх,  аврах  ажиллагаагаа  үргэлжлүүлж  буй аж. Осол Ширван  хотын  төмрийн хүдэр олборлогч  уурхайд гарсан  юм.

Одоогоор  ослын шалтгаан тодорхойгүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар тус бүс  нутагт  сүүлийн хэдэн хоногийн туршид  тасралтгүй орсон  борооноос болж  уурхайд нуралт үүссэн  гэж  таамаглаж  буй юм байна. Дахин  нуралт үүсэх  эрсдэл  өндөр байгаа учир  аврах  ажиллагаанд  хүндрэл  учирч  байгааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  дамжуулж  байна.

Уурхайд  осол гарсантай  холбоотойгоор  шуурхай төвийг ажиллуулж  байна. Туркийн  Ерөнхий сайд Бинали Йылдырымд энэ ослын талаар мэдээлсэн  бөгөөд уурхайн гүнд түгжигдсэн хүмүүсийг  аврахын  тулд  шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг  тэрбээр холбогдох яамны сайд нарт  үүрэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих