Туркийн зэсийн уурхайд болсон ослын уршгаар 4 хүн амиа алджээ
Туркийн зүүн өмнөд нутгийн Сиирт муж дахь төмрийн хүрдийн уурхайд осол гарсны уршгаар дөрвөн уурхайчин амь насаа алдсан байна. Туркийн аврах албаныхан уурхайн ослоос болж нурангид дарагдсан 12 хүнийг эрэн хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлж буй аж. Осол Ширван хотын төмрийн хүдэр олборлогч уурхайд гарсан юм.
Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар тус бүс нутагт сүүлийн хэдэн хоногийн туршид тасралтгүй орсон борооноос болж уурхайд нуралт үүссэн гэж таамаглаж буй юм байна. Дахин нуралт үүсэх эрсдэл өндөр байгаа учир аврах ажиллагаанд хүндрэл учирч байгааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна.
Уурхайд осол гарсантай холбоотойгоор шуурхай төвийг ажиллуулж байна. Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырымд энэ ослын талаар мэдээлсэн бөгөөд уурхайн гүнд түгжигдсэн хүмүүсийг аврахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг тэрбээр холбогдох яамны сайд нарт үүрэгдсэн байна.
URL: