Улсын минь бэлгэ тэмдэг “Халтар” туг
Улсынхаа туг далбааг хаа хамаагүй газар хадаж халтардуулж, “сэг” болгочихоод огт анзаардаггүй ард түмэнтэй улс гэвэл манайх л гэлтэй. Үндсэрхэг үзэл гэж цээжээ дэлддэг дэмий босогчид адаглаад улсынхаа бэлгэ тэмдэг болсон чухал зүйлээ гудманд хэвтэж байсан ч гишгээд гарахад гайхах юмгүй болж. Аливаа улс үндэсний нэрийн хуудас бол туг далбаа, төрийн дуулал байдаг атал зүгээр нэг байшингийн орой дээр намирах “өнгөт даавуу” биш л байлтай. Эх орныхоо хөгжил цэцэглэлт, эдийн засаг, улс төрдөө бачууран шүүмжлэгчид хурц хумс хуруугаараа “өөдөсхөн”далбаагаа угаагаад, өмөрч урагдсаныг нь оёж шидээд өлөгчихөд хамгийн том эх оронч үзэл биш гэж үү?
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: