Улсын минь бэлгэ тэмдэг “Халтар” туг

14971775_1607655222864686_2040411634_n-768x576Улсынхаа туг далбааг хаа хамаагүй газар хадаж халтардуулж, “сэг” болгочихоод огт анзаардаггүй ард түмэнтэй улс гэвэл манайх л гэлтэй. Үндсэрхэг үзэл гэж цээжээ дэлддэг дэмий босогчид адаглаад улсынхаа бэлгэ тэмдэг болсон чухал зүйлээ гудманд хэвтэж байсан ч гишгээд гарахад гайхах юмгүй болж. Аливаа улс үндэсний нэрийн хуудас бол туг далбаа, төрийн дуулал байдаг атал зүгээр нэг байшингийн орой дээр намирах “өнгөт даавуу” биш л байлтай. Эх орныхоо хөгжил цэцэглэлт, эдийн засаг, улс төрдөө бачууран шүүмжлэгчид хурц хумс хуруугаараа “өөдөсхөн”далбаагаа угаагаад, өмөрч урагдсаныг нь оёж шидээд өлөгчихөд хамгийн том эх оронч үзэл биш гэж үү?

14962396_1607655226198019_2067492408_n

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих