АН-аас нэр дэвшигч мөнгө тараасан гэж үзэж байна
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа МАН болон АН-ын гишүүдэд түр үнэмлэхийг нь гардууллаа. Дүүргийн 41 тойрогт МАН 19, АН 16-д ялалт байгуулаад байгаа. Үлдсэн зургаан тойрог маргаантай байгаа юм.
Мөн хуулийн 159.3.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно гэсэн заалтыг үндэслэл болгож Сонгуулийн хороо АН-аас нэр дэвшигчдийн талаар дээрх шийдвэрийг гаргахад хүргээд байгаа гэнэ.
Б.Учрал
breakingnews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Yag unen nadad mungu ugsun