АН-аас нэр дэвшигч мөнгө тараасан гэж үзэж байна

lv72q6ivdbБаянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа МАН болон АН-ын гишүүдэд түр үнэмлэхийг нь гардууллаа. Дүүргийн 41 тойрогт МАН 19, АН 16-д ялалт байгуулаад байгаа. Үлдсэн зургаан тойрог маргаантай байгаа юм.

Маргаантай гэхийн учир нь АН-аас нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийн 70.5.10-д заасан “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан мөнгө, бусад эд бараа төлбөргүй тараахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл үүсээд байгаа гэнэ.

Мөн хуулийн 159.3.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно гэсэн заалтыг үндэслэл болгож Сонгуулийн хороо АН-аас нэр дэвшигчдийн талаар дээрх шийдвэрийг гаргахад хүргээд байгаа гэнэ.

Б.Учрал

breakingnews.mn


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 26 October 2016

Yag unen nadad mungu ugsun

Сэтгэгдэл бичих