Засаг зарим ХӨТӨЛБӨРИЙГ ЗОГСООХ тухай хэлэлцэнэ

40Засгийн газрын хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулъя.

  1. Хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоох тухай /Сангийн сайд Б.Чойжилсүрэн асуудлыг танилцуулна/
  2. БНМальт улстай хэлэлцээр батлах тухай
  3. БНХорват улстай хэлэлцээр батлах тухай
  4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай
  5. Тамирчин, дасгалжуулагчдад олгох мөнгөн шагналын тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн хуралдаанд Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайлан, БСШУС-ын сайдын гадаад томилолт, тэтгэвэр барьцаалсан хүүг бууруулах, 2016 оны ургацын төлөв байдал, хураалтын бэлтгэл ажлын явцын талаар танилцуулах юм байна.

ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих