Засаг зарим ХӨТӨЛБӨРИЙГ ЗОГСООХ тухай хэлэлцэнэ
Засгийн газрын хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулъя.
- Хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоох тухай /Сангийн сайд Б.Чойжилсүрэн асуудлыг танилцуулна/
- БНМальт улстай хэлэлцээр батлах тухай
- БНХорват улстай хэлэлцээр батлах тухай
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай
- Тамирчин, дасгалжуулагчдад олгох мөнгөн шагналын тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн хуралдаанд Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайлан, БСШУС-ын сайдын гадаад томилолт, тэтгэвэр барьцаалсан хүүг бууруулах, 2016 оны ургацын төлөв байдал, хураалтын бэлтгэл ажлын явцын талаар танилцуулах юм байна.
ikon.mn
URL: