Д.Арвин яагаад популизм хийгээд байна аа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооныхон өчигдөр ху­ралдаж аравдугаар сараас эхлэн Хүний хөгжил сан­гийн мөнгийг олгохдоо иргэдээс авч буй 350 төгрөгийн хураамжийг авахгүй байх санал гар­гаж, Засгийн газарт мэдэгдэхээр болжээ. Байн­гын хорооны хурлаас гарангуутаа Д.Арвин ги­шүүн сэтгүүлчдийг цуглуулж мэдээлэл хийсэн бай­на. Тэр борчууд бидэнд үйлчилж байгаа цо­рын ганц “Хадгаламж” банкийг хулгайч гэжээ. Тө­рийн үйлчилгээг иргэдэд хүргэх хүндхэн ачааг ну­руундаа үүрч байгаа энэ хувийн банкны буруу гэж байхгүй л байлтай. Иргэдэд 21000 төгрөг ол­гохдоо 350 төгрөгийг хураамж авах шийдвэр аль өн­гөрөгч тавдугаар сард гарсан. Тухайн үед нь Д.Арвин гишүүн мэдэж байсан юм бол яг ингэж хэлээд болиулахгүй яасан юм бол. Үнэхээр 350 төгрөгөн дээр новширч, ард түмний нэр барих гээд байгаа юм бол асуудлаа Засгийн газраар л шийдүүлчихээч гэж хэлмээр байна.  Өмнө нь Хү­ний хөгжил сангийн мөнгийг олгож байсан бан­­кууд ч 350 төгрөгийн хураамж авч л байсан. Сайхь гишүүн дуугүй л байсан. Харин энэ удаа той­­рогтоо явж ирээд сонгогчдоо нэг их сонссон хүн болж, сонгууль дөхсөн энэ үед “балиартах”-ын учир юусан билээ. Гэнэт гэдэн хөдөлчихлөө бай­на.

Д.ДОРЖ


URL:

Сэтгэгдэл бичих